ХОЁР ХҮН - Шинэ бичлэгүүд http://hoyr-hun.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 14 Nov 2009 15:26:42 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Хорсол, тэчьядлын гуа биеийг...]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=301081  

Амьдрал гагц хайр дээр тогтддог бол ямар уйтгартай байх бол

Гэж би дандаа боддог!

Хорсол, тэчьядлын гуа биеийг

Хүйтнээр таалан суухуй...

Хорин насандаа амьдралыг үзэн ядах

Миний дээгүүр үүлс л нүүнэ!

 

Хамгын хурц мэдрэмжээр

Бүхий л бие сүлбэхийн учир

Хорвоо дээр хэдэн хүн над шиг

Бүхэнээн зольж чадах бол? 

                2009,6,4 нд УБ хот

]]>
Sat, 14 Nov 2009 15:26:42 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=301081
<![CDATA[Харц тань]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=279075

Харц тань

Уйтгараар дүүрж

Саргүй шөнө мэт болжээ

Хонгор минь!

Нүднээс тань

Өөрийгөө л хардаг байсансан

Би хааччихаа вэ?

                                               2007.01 Түнэл сум

]]>
Mon, 19 Oct 2009 19:42:50 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=279075
<![CDATA[“Мөчир”]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=273896

 

 

Чиний хүзүүнд хүрч алдрах нэгэн мөчир чичирч байгааг

Чагна даа. Тэр хөлөрчихөөд хөдлөж ч чадахгүй

Хүнийх юм шиг бие нь хүчрэгдэхгүй, хөөрхийлөлтэй!

Чагна даа. Уринбайн халуунд чинь тарчилахыг, угнаасаа

Үзүүр хүртэлх эс бүхэнээ мэдрэхийг, хүрч тэвчихгүй, хөдлөж ч

Чадахгүйдээ шаралхахыг, хоолой нь зангирахыг, хүчлэн инээхийг

Чагна даа (Шоолох хэрэггүй ээ) Ганцхан л чагначих

Солиортол дурласан мөчрийг үзэн ядталаа өрөвдөх вий чи!

                                                                      2009,9,30 нд УБ хот 

 

 

]]>
Sat, 10 Oct 2009 14:11:26 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=273896
<![CDATA[Үр могой]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=272141

(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч


Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

 

[...]]]> Wed, 07 Oct 2009 20:24:45 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=272141 <![CDATA[Бүүдгэр дэнгийн гэрэлд]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=270346

 

Бүүдгэр дэнгийн гэрэлд

Бид хоёр

Нэг нэгийгээ ширтээд л

Аниргүй...

Тэр санааширч байх шиг

Тэнд нь л би байгаасай.

                                         2007.03 УБ хот

 

 

]]>
Sun, 04 Oct 2009 12:17:41 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=270346
<![CDATA[Д.Урианхайн ертөнц ер бусын этгээд хачин vзэгдлээр дvvрэн]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=266149

Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг
Гадаа жалгын эхэнд чєдєртэй морь vvрсэх нь уйлах шиг… Монголын яруу найрагт Дамдинсvрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертєнц бий.

хэлхгэр дээл ємсчихєєд, сахал vсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын євлийг чимдэг. Хийц этгээд монгол цамцтай, халуунд vvртэсхийн, их vсэн дороосоо нарыг нvд буландан харсхийж нуруугаа vvрэн айсуй нь Улаанбаатарын зуныг ер бусын бодлогоширонгуй болгодог. Тийм л содон хvн. Юунд ч vл халирах хэнэггvй мэт, тэгсэн мєртлєє хачин нарийн хуниас нугалаастай шvлэг бичиж тvvндээ автаад уйлна. Бодь амгалан ч юм шиг, тэгсэн мєртлєє жигтэйхэн улстєржиж Ганц хvний хєдєлгєєн” хvртэл байгуулсан. Бvхнийг таньж нэвтэрсэн гvн ухаантан мэт, тэгсэн мєртлєє амьдралын хамгийн энгийн зvйлсийг гайхаж хачирхана. Хуучин цагт манай ємнєє барих эдийн засагчдын нэг явсан атлаа зах зээлийн аашийг єнєє болтол ойлгож ухаарахгvй халаглана. Євгєн хvн мэт, тэгсэн хэрнээ vс сахлын цаанах нvvр царай нь хачин толимог саруул. Буддын шашны ёс жаягийг тєгс мэднэ тэгсэн мєртлєє Есvсийг бас шvтнэ. Тийм л оньсого мэт ертєнц. Тэр ертєнцийн гvн рvv єнгийж vзэх амаргvй. Гэвч тийш єнгийх нэгэн vvд-єрх бий. Тэр бол яруу найраг.
[...]]]> Wed, 23 Sep 2009 11:12:58 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=266149 <![CDATA[“Намар болж байна”]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=264373

Бөөн бөөнөөр үүлс урссаар

Бороо орохгүй!

Бүгдийг мартсан мэт...

 

Нарны шаргал туяа

Навч болоод өвсөнд шингэсээр

Намар болж байна

2008,6,12 нд УБ хот

]]>
Sun, 20 Sep 2009 15:22:35 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=264373
<![CDATA[Үүлс тасраад л]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=263661

Үүлс тасраад л

Хотын тэнгэрээр

Үйрмэг ширхэг болон бударна

Намрыг дарахаар...

                                               2007.01 Түнэл сум

 

]]>
Sat, 19 Sep 2009 15:43:31 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=263661
<![CDATA[Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=255922 Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар

Уйлах гээд ч байгаа юм шиг,

инээх гээд ч байгаа юм шиг навчис нь үл мэдэгхэн хөдөлнө.

Учирсан хоёрын шивнээг чагнахыг хүссэн эмгэн саран

Урагш хойш найгах моддын сиймхийгээр шагалзана.

 

Хөвчийн шөнө хэрэмний үүрнээс цухуйгаад

Хөхөлбөр туяа татуулан цэцэгс бүрийг ороож, жим бүхэнийг хучина.

Хосын хөнгөн үнсэлтээс ойн үлгэр эхлэж

Хонгор эрвээхэйс болоод гэрэлт цохсын дунд эргэлдэнэ.

                                                Түнэлийн түнэр шөнө бичив. 2009,7 сар.

]]>
Mon, 07 Sep 2009 14:14:27 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=255922
<![CDATA[Далдичсан харцас адил борооны дуслууд]]> http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=255921 Далдичсан харцас адил борооны дуслууд

зүг бүрнээ үсчиж байхад

Дахиад дууграхыг хүлээсэн мэт модод

чив чимээгүй байхад

 

Чи гуниглагч шувууны дүрд хувилаад

яг миний дэргэдээс нисчихсэн

Би хатагтай ганцаардлыг сугадаад

                харсан зүгтээ яваад л өгсөн

 

Хэлэх үг зөндөө байсаан хонгор минь!

Хэлтгий төгсвөл дурлал сайхан санагдаад...

                                               2008,6,28 нд УБ хот

]]>
Mon, 07 Sep 2009 14:13:17 +0800 http://hoyr-hun.blog.banjig.net/post.php?post_id=255921