2009-09-07 14:14:27
Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар
Уйлах гээд ч байгаа юм шиг,
инээх гээд ч байгаа юм шиг навчис нь үл мэдэгхэн хөдөлнө.
Учирсан хоёрын шивнээг чагнахыг хүссэн эмгэн саран
Урагш хойш найгах моддын сиймхийгээр шагалзана.
Хөвчийн шөнө хэрэмний үүрнээс цухуйгаад
Хөхөлбөр туяа татуулан цэцэгс бүрийг ороож, жим бүхэнийг хучина.
Хосын хөнгөн үнсэлтээс ойн үлгэр эхлэж
Хонгор эрвээхэйс болоод гэрэлт цохсын дунд эргэлдэнэ.
Түнэлийн түнэр шөнө бичив. 2009,7 сар.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: