Хайран сэвэгнэх жихүүн салхин

Хайран сэвэгнэх жихүүн салхин

Хавиргыг минь нэвтлэв бишүү

Хажууд байсан алдрай яагаа вэ?

 

Харуй бүрий гэрийг нөмөрч,

Хараацай саран тэнгэртээ гарчээ

Харин чи минь хаана байна вэ?

 

Үдшийн анирыг чагнан ахуйд

Үсний ширхэг сэрчигнэн байна

Үлэмж чи алс одоо юу?

 

Үүдэнд бөртөгнөх хөгшин нохой

Өр уран, сөөнгөтөн улих юм

Өөрийг чинь үгүйлээд байна уу?

 

Ай халирч одсон САРНЫ САХИУС!

2009,3,9 нд УБ хот

 

Сэтгэгдэлүүд:

1. namuun (зочин) | 2009-06-08 23:41:53
bi tanii 555 dahi setgegdeliig bichlee shuu
2. amanjinka | 2009-06-09 00:06:13
хайр аз жаргалтай ханьсаж ирээд
харин буцахдаа уйтгар гунигыг ханьсуулж орхиод одов
3. Hoyr_hun | 2009-06-09 12:49:46
Намуунд баярлалаа.
4. Hoyr_hun | 2009-06-09 12:51:23
Ай Амажинка. Уй гуниг, Аз жаргалын ялгаа юу билээ?
5. Agai | 2009-06-09 21:46:29
унших бүр яруу дотно юм аа
6. Арима | 2009-06-09 21:52:11
уй гунигаа цааснаа буулгасныг хүмүүс сайхан хэмээн шагших...
7. Hoyr_hun | 2009-06-10 00:24:07
Баярлалаа Агай
8. Hoyr_hun | 2009-06-10 00:24:44
уй гунигаа цааснаа буулгасныг хүмүүс сайхан хэмээн шагших...
Үнэндээ бол би үүнийг л хүсэн амьдрах...
9. zochin (зочин) | 2009-06-10 00:28:15
xenee chi boss shyy ok
10. Hoyr_hun | 2009-06-10 09:25:25
...
11. үйтэн | 2009-06-10 13:55:24
уй гунигаа цаасанд буулгах нь шүлэнгчийн тавилан биз
12. oldoshaksli | 2009-06-10 18:24:04
yun als sonsdono ve!
13. Hoyr_hun | 2009-06-10 23:21:36
...
14. amanjinka | 2009-06-11 04:41:38
сайн уу анд минь

Уйтгар гунигтай үед алтан дэлхий ч там мэт

Урсаж гашуун нулимс гэтэлгэхийн цагт сүн далай ч багадах мэт

Баяр хөөр баясал дүүрэн цэнгэхүй дор

Балчиг намаг шиг муу бүхэн дүүрэн энэ хорвоо хүртэл нэг л сайхан

Багахан тохиосон хүмүүний тавилангаа баяр баясал зовлон жаргалаар тэнвүүлж дуусгах заяа хойно дөө
15. Hoyr_hun | 2009-06-11 14:48:58
Сайн уу амажинка. Сайхан шүлэг байнаа.
16. Эзра Паунд | 2009-06-24 09:35:10
сайхан шүлэг байна анд минь
17. Hoyr_hun | 2009-06-25 12:18:38
bayrlalaa
18. Б.Цэцэнсод | 2009-06-29 11:21:57
Уншлаа.. бодлоо..
19. Lily | 2009-06-29 11:26:04
unshiv
20. ЗОРИГТ8 | 2009-08-29 06:04:21
энэ ХОЁР хүн хаачваа...олхийсон

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.