Атаат дайснууд

 

Атаат дайснууд

Араас минь хардаг.

Их өсрөлийг нь

Энгэрээрээ бус

Нуруугаараа мэдэрдэг.

Шар үснүүд өндийн босож

Түүн рүү тэмүүлэх

Шаналгаат цагийн үргэлжлэл болж

Намрын бороонд нордог.

Уйт сэтгэлээ багтаан ядаж уйлахад

Урдаас хараад нөхөд инээлддэг.

                                               2008.2.18 УБ хот

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-06-01 13:23:29
Уйт сэтгэлээ багтаан ядан уйлахад

Урдаас хараад нөхөд инээдэг.
-Дандаа л мэдрэгддэг.
2. Hoyr_hun | 2009-06-01 19:35:34
Тэгвэл бид 2 төстэй юм байлгүй. Хэхэ.
3. Agai | 2009-06-02 05:26:30
нөхдийн инээмсэглэлээс хорсол мэдрэгдэх үе байдаг сан
4. Hoyr_hun | 2009-06-02 13:44:15
Байдагсан!!!
5. Энхтуяа (зочин) | 2009-10-07 23:27:51
ийм үед нийгэмээс зугтаамаар санагддаг уу
6. Энхтуяа (зочин) | 2009-10-07 23:30:10
ийм үед нийгмээс зугтаамаар санагддаг уу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.