Өвдөгийг чинь дэрлээд амарлаа хонгор минь
Өвсөн дотор шувууд ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ хонгор минь
Үүлэн уулын цэцэг ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог бизээ
Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө руу тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага бизээ
Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг даа
Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ хонгор минь
Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдагдаа
Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Даргангийн алтан харгана ийм үйстэй дээ
Хурц хумс тань цээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биений тань хүслийг яаж номхотгох билээ
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуухан тэр охин чоно ямар учиртайм бол?
Өвдөгийг тань дэрлээд зүйрмэглэжээ би
Өвсөн дотор шувууд ингэж амардаг биз ээ...
Д. Нямсүрэн

Сэтгэгдэлүүд:
hen bilee negen nairagch ene hund zoriulj shuleg bichsen baisniig unshij bsan yumaa ih l aguu setgedeg bas jinhene subd bsan bolobuu gej boddog yum
Gehdee uund yu ni sonin baigaa yum!
Өдөр болгон би
Өвсөн дээр гишгинэм билээ.
Өнө хожмоо
Тэд над дээр урганам билээ.
их гоё шүлэг.
Uuh hun bval shaagaad ir!
Сэтгэгдэл үлдээх: