Жаргах нарны цацраг

Жаргах нарны цацраг

Цэнхэр тэнгэрийг дураар солонгоруулна!

Түнэлийн сууринд

Түжин ажин ноёлжээ.

Өөхөн дэн нь хүртэл

Өөрийн гэсэн гэгээтэй буйдад

Халтар банхарын

Хаяахан хуцах дуун

Хайлаасны навч таслана.

Үнээний зэлэн дээрээс

Ижий гунхасаар айсуйд

Аавын аялгуулах уянгасаж

Дүүгийн гэмгүй инээдэнд

Дүнхгэр ой хэлд орно.

Ай сайхан ахуйд минь

Амгалан уйтгар суниаж

Араас ирсэн салхис

Айрагны хөхүүр түшээд нойрсоно.

                                                2008.3.22 УБ хот

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2009-05-22 13:22:33
нээх амар амгалан мэдэрдэг байна ш д ..,
2. ЗОРИГТ8 | 2009-05-22 13:25:37
цэнхэр хөдөөний амар амгалан үнэртжийна
3. Hoyr_hun | 2009-05-22 13:32:42
Цэнхэр хөдөө! Сайхан хэлжээ...
4. Hoyr_hun | 2009-05-22 13:40:07
Хөдөө одоо л яг сайхан байгаадаа гэж санаад оруулсан юмаа.
5. Agai | 2009-05-22 14:04:39
уянгатай сайхан мөртүүд байна
6. Hoyr_hun | 2009-05-22 14:09:11
Баярлалаа
7. Italy | 2009-05-22 15:34:20
neeh yyangiin tee
8. byambadorj (зочин) | 2009-05-22 18:38:58
yaj cham shig shuleg bichdeg boloh ve. ene ircheerei bgrai. amjilt
9. Hoyr_hun | 2009-05-22 18:43:13
хэхэ. баярлалаа
10. Hoyr_hun | 2009-05-22 23:57:28
Тээээээээээн
11. Б.Цэцэнсод | 2009-05-23 17:45:49
ЧИНИЙ ШҮЛГҮҮД НАДАД ИХ ТААЛАГДЛАА.. НЭЛЭЭН ХЭДИЙГ УНШЛАА ДАРАА ГҮЙЦЭЭНЭ ЭЭ АМЖИЛТ АНДАА
12. Hoyr_hun | 2009-05-23 21:47:58
Баярлалаа
13. үйтэн | 2009-05-25 10:08:06
ийм газар л хэсэгхэн нуугдчихаад ирэхсэн.
14. Hoyr_hun | 2009-05-25 18:58:59
ирэх!!! үүрд амьдрахсан гээч.
15. үйтэн | 2009-05-28 13:29:33
үүрд гэдэг үгэнд би итгэдэггүй ээ_
16. Hoyr_hun | 2009-05-28 13:58:03
"үүрд" гэдэг чинь зүгээр л хүсэл шүү дээ. хэхэ
17. үйтэн | 2009-06-01 13:22:50
хүсэхээ ч больцын байлгүй ккк
18. Hoyr_hun | 2009-06-01 19:36:12
Үйтэн.., Уйтай...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.